m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
6 цагийн дараа
132
Б.Дашпүрэв: Шатахууны нөөц багассаныг 10 хоногийн хугацаанд нөхөхөөр ажиллаж байна

АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв шатахуунтай холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Ойрхи дорнодод үүссэн нөхцөл байдлаас болж газрын тосны бүтээгдэхүүний нөөц доголдож байна. Хомсдлыг бий болгодог хамгийн том асуудал нөөцийн савны асуудал. Иймээс ЗГ-аас нөөцийн саваа нэмэх ажлыг эрчимтэй хийж байна. Бид замд яваа вагоны хэмжээтэй нийлүүлээд дээд тал нь 42 хоногийн нөөц бүрдүүлж чаддаг. Баяр наадмын үеэр савны нөөцийн хэмжээгээр 30 хоногийн нөөц бүрдүүлсэн ч хэрэглээ огцом нэмэгдэхтэй холбоотой өнөөдөр 15 хоногийн нөөц буюу 31 мянган тонн АИ92, 80 мянган тонн ДТ буюу 20 хоногийн нөөцтэй байна. Иймээс нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлэхээр ОХУ-аас авах шатахууны хэмжээг нэмэх арга хэмжээ авч байна. 

БНСУ-аас онгоцны дизель түлш 3000 тонныг авахаар тохирсон. Мөн БНХАУ-аас 6000 тонн евро 5 төрлин бүтээгдэхүүн авахаар хэлцэл хийсэн. Маргаашнаас ачилтууд хийгдэнэ.

ОХУ-д дотоодод оочер дугаар үүссэн байгаа ч манайд тасралтгүй нийлүүлж байгаад талархууштай. Дутагдсан нөөцөө өөр эх үүсвэрээс нөхөхөөөр ажиллаж байна. Мөн  наймдугаар сарын эхний 10 хоногт ОХУ-аас татан авалтаа нэмэхээр гэрээ, хэлцэл мөн хийж байна. Нөөц багассантай холбоотой 10 хоногийн хугацаанд нөхөхөөр ажиллаж байна. Нөөц багассантай холбоотой зарим ШТС олгоод, зарим нь олгохгүй байна. Иймээс ААН-үүдийнхээ нөөцийг тэгш бүрдүүлэхээр хамтарч ажиллаж байна. 

ШТС-ын хувьд аймгийн төвд түгээлт сайн хийгдэж, зарим сумдад тасарсан байдалтай байна. Нийслэлийн хувьд "Петровис"-ын нөөц харьцангуй багассан бол "Шунхлай", "Тэс петролиум" нөөц харьцангуй нөөцтэй, лимит тогтоон хязгаарлалттай өгч байна. Маргаашнаас эхлээд "Петровис" , "Сод монгол", "Тэс петролиум" , "Шунхлай" ШТС-уудад нөөц нэмэх ажлыг хийхээр маргаашнаас түгээлт нэмэгдэж, зөөлөрнө. 

Баруун бүсийн хол тээвэрлэлтийг Уб хотоос түгээлт хийж байна. Говийн бүс харьцангуй нөөцтэй байгаа. Нөхцөл байдал олон сар жилээр үргэлжлэх нөхцөл байхгүй. Хоёр, гуравдагч хөршөөс шатахуун авах хэлэлцээр амжилттай хийж байна.

Долдугаар сарын 1-нээс эхлэн 800 ам.доллараар буюу нэмэгдсэн үнээр бүтээгдэхүүн худалдан авч шатахуун импортлогчид борлуулж эхэлсэн. Энэ үед үнийн зөвлөл хуралдаж баяр наадмын үеэр үнэ нэмж болохгүй гэсний дагуу ААН-үүд наадмын дараа үнэ нэмсэн. Ормузын хоолойн тогтворгүй байдалтай холбоотой газрын тосны үнэ тодорхой хэмжээнд үнэ буурсан ч үнэ өнөөдөр ч тогтворжоогүй байна. ОХУ өөрсдөө манай улсаас илүү ачаалалтай түвшинд байгаа. ОХУ-аас ирж байгаа үнэ, хэмжээ харьцангуй сайн түвшин.

  Өнгөрсөн жил 200 мянган автомашин нийслэл хотоос гарсан бол энэ жил 400 мянган автомашин гарч хоёр дахин нэмэгдсэн. Амралт уртассан, олон соёлын арга хэмжээ эвент зохион байгуулсантай холбоотой хэрэглээ нэмэгдэж, нөөц багассан. Хэрэглээ өссөн ч савны багтаамж нэмэгдээгүй.

Өдөр шөнөгүй оочерлож доголдож байх үед 6-8 хоногийн нөөцтэй болж байсан бол одоо 15 хоногийн нөөцтэй байна. Энэ нөөцөө нөхөж бүрдүүлэхийн тулд ажиллаж байна. Дотоодын ААН-үүд 10 хоногийн хугацаанд нөөцөө бүрдүүлж, хэвийн горимд шилжүүлсний дараа үнэ дахин ярилцая гэх саналтай байгаа. 

Орон нутагт хэрэглээ бага сумдуудынхаа хэрэглээг юун түрүүнд хэвийн байдалд шилжүүлсний дараа УБ хотын хэрэглээг хэвийн горимд шилжүүлэхээр ажиллаж байна.  

АМГТГ-ын дарга П.Баянбаатар "Долдугаар сарын хэрэглээ 7.10-19-ны хооронд хэрэгцээ дөрөв дахин өссөн. Долдугаар сард нөөц бүрдүүлэхээр ОХУ-аас АИ92-47 мянган тонн, АИ-95 1200 тонн, 97700 тонн ДТ захиалсан. Үүнээс өнөөдрийн байдлаар ОХУ-аас АИ-92- 46 мянган тонн, АИ95-600 тонн, ДТ 130 мянган тонн  орж ирсэн байна. УБ төмөр замаар өнөөдрийн байдлаар 231 вагон цистерн байгаагаас АИ92-59 вагон буюу  3658 тонн гэсэн үг ДТ 170 вагон буюу 10540 тонн, онгоцны түлш 124 тонн байна" гэлээ.