М.Нансалмаа
Сэтгүүлч
Спорт
2026.07.30 17:41
215
Монголын Үндэсний спортын VIII наадам болж байна

Монгол тумний ев соёл, ёс заншил, түүхэн уламжлалыг хадгалан хөгжуулэх, залуу хойч үедээ өвлуулэн үлдээх зорилготой "Монголын Үндэсний спортын зуны VIII наадам"-ын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр "Монгол наадам цогцолбор"-т албан ёсоор боллоо. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг тус наадмын зуны төрөлд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн шилдэг 1672 тамирчин оролцож байна.

Тамирчид 2026 оны 07 дугаар сарын 29-нөөс 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд үндэсний спортын 12 төрлөөр 100 багц медалийн төлөө хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөх юм. Наадмын ёслолыг  Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нээж уг хэллээ. Тэрээр "Үндэсний спорт нь монгол түмний ев соёл, ёс заншил, түүхэн уламжлалыг хадгалан хөгжүүлэхийн зэрэгцээ түүнийг хүүхэд, залуу үед өвлүүлэн үлдээх, эх орноо дэлхийд сурталчлах, дотоодын аялал жууллалыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм" хэмээн онцоллоо.

Нээлтийн ёслолын үеэр Монголын үндэсний спортын VIII наадмын бамбарыг Монгол Улсын Даян аварга Б.Орхонбаяр, зндэсний сурын улсын мэргэн С. Тогоохүү нар хүндэтгэлтэйгээр залж, төрийн их тулганд оч өгөн асаасан нь наадмын онцлох хэсгүүдийн нэг байв.

Нээлтийн үеэр зарим аймгийн Биеийн тамир, спортын газруудад дунд оворын авто мишин гардууллаа.

Монголын үндэсний спортын зуны VIII наадмын тэмцээн, уралдаанууд Хуй долоон худаг дахь "Монгол наадам цогцолбор"-т амралтын өдрүүдийг дуустал үргэлжлэх тул нийт иргэд, наадамчдыг хүрэлцэн ирж, өв соёлоороо бахархан наадахыг урьж байна.