М.Нансалмаа
Сэтгүүлч
Байгаль орчин
26 мин дараа
140
Өнөөдөр уулархаг нутгуудаар бороотой

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно. 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр +28...+32 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +32...+37 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна. 

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр.Өдөртөө +25...+27 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:   Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +25...+27 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +23...+25 градус дулаан байна.