m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
1 цагийн дараа
118
Энэ сард ОБЕГ-ын алба хаагчид 149 иргэний амь насыг авран хамгаалжээ
Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 удаагийн тохиолдол бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг авран хамгааллаа.
Мөн үер, усны ослын эрсдэл өндөр бүсийн судалгаа, зураглалыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд хийж, гол, мөрөн, нуурын дагуух 399 хар цэгийн байршлыг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байршууллаа. Гол, усны ослоос иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд усны осол эрсдэл өндөр, хүн олноор цуглардаг нийслэлийн 5 дүүрэг, 13 аймгийн нутаг дэвсгэрийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд үүрэг гүйцэтгэж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.