
BTS хамтлаг дахин дэлхийн анхаарлын төвд орлоо. Гэхдээ энэ удаад шинэ цомог, дэлхийн аялан тоглолтоос бус, харин 2027 оны Грэмми авардсын шалгаруулалтад оролцохгүй гэсэн шийдвэрийн улмаас юм.
BTS ийм шийдвэр гаргасан гол шалтгаан нь Грэммийн шагналд "Азийн шилдэг поп хөгжмийн тоглолт" (Best Asian Pop Music Performance) гэсэн шинэ төрөл бий болгосонтой холбоотой.
Тус хамтлагийн үзэж буйгаар, хөгжмийн бүтээлийг гарал үүсэл, бүс нутаг, хэлээр нь ангилан үнэлэх ёсгүй бөгөөд уран бүтээлийг зөвхөн чанар, урлагийн үнэ цэнээр нь дүгнэх ёстой гэж үзжээ. Тиймээс тэд:
"Манай хөгжмийг бүс нутаг, хэлээр нь ялгалгүй, өөрийнх нь үнэ цэнээр сонсож, хайрлаасай гэж бид хүсэж байна."
хэмээн мэдэгдэж, шинэ ангиллыг эсэргүүцэн 2027 оны Грэммийн шагналд ямар ч бүтээлээ нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Харин Дуу бичлэгийн академийн гүйцэтгэх захирал Харви Мэйсон Жр. "Энэ шинэ төрлийг Азийн уран бүтээлчдийг бусдаас тусгаарлахын тулд биш, харин Азийн хөгжмийн олон талт байдал, өсөлтийг илүү өргөн хүрээнд үнэлэх зорилгоор бий болгосон гэж тайлбарласан юм.
