

Түрээслээд өмчлөх орон сууц гэж юу вэ?
Түрээслээд өмчлөх орон сууц гэдэг нь иргэн эхлээд тухайн орон сууцыг эхэндээ түрээсээр ашиглахыг хэлнэ. Түрээслэгч нь 5 хүртэлх жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлж хуримтлал үүсгэнэ. Хуримтлуулсан мөнгө нь орон сууцны үнийн 30 хувьд хүрсэн тохиолдолд орон сууцны зээол хамрагдах боломжтой. Ингэснээр түрээслэж байсан орон сууцаа худалдан авч, өмчлөх эрхтэй болдог.

Монгол Улсын Засгийн газар БНСУ-аас авсан зээлээр орон сууцны "Солонго-1, 2" төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Төслийг Төрийн орон сууц санхүүжилтийн корпораци /ТОСК/ хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг энэ оны наймдугаар сарын дундуур ашиглалтад оруулна.
Үндсэндээ 42-52 метр кв талбайтай, хоёр болон гурван өрөө орон сууцууд баригдсан.
Харин БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууц нь газрыг орон сууцаар солих зориулалттай төсөл тул түрээслэх болон түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамаарахгүй болохыг холбогдох албаны хүн мэдээлэв. Төрийн өмчийн орон сууцыг өмчлүүлэх журам 2026 оны гуравдугаар сарын 11-нд батлагдсан. Уг журмын хүрээнд сонгон шалгаруулалтыг бүрэн цахимаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сонгон шалгаруулалтыг наймдугаар сарын сүүлээр явуулна. Иргэдийн хүсэлтийг tosk.gov.mn цахим сайтаар хүлээн авна. Одоогоор анкетын систем бүрэн нээгдээгүй байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.
Сонгон шалгаруулалтад оролцох иргэдээс цаасан материал шаардахгүй. Бүх үйл ажиллагааг цахимаар зохион байгуулна. Иргэд хүсэлт илгээхдээ дараах дарааллаар бүртгүүлнэ. Үүнд:
Иргэн системд өөрийгөө баталгаажуулах шаардлагатай. Мэдээллийг ХУР системээр дамжуулан шалгаж, үнэлгээ хийх юм. Сонгон шалгаруулалтаар зөвхөн тухайн иргэнийг бус тухайн өрхийн нөхцөл байдлыг үнэлэх зарчим баримтална. Иргэний мэдээллийг холбогдох системүүдээс авч, тухайн өрхийн орлого, нийгмийн нөхцөл байдалд үнэлгээ хийнэ. Сонгон шалгаруулалтад дараах бүлгийн иргэд хамрагдана. Үүнд:
Орлогын шалгуурын хувьд иргэний үүргээ биелүүлдэг буюу татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг иргэдийг хамруулахад анхаарч байгаа аж. Үнэлгээг хийхдээ:

Сүүлийн үед төрийн орон сууцны нэрийг ашиглан иргэдийг залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байгаа тул зөвхөн албан ёсны мэдээллийн сувгийг ашиглахыг анхаарууллаа. Сонгон шалгаруулалтын систем бүрэн ашиглалтад орсны дараа албан ёсны хэвлэлийн хурлаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх юм.
