Ярилцлага
2026.07.31 17:40
773
Ж.Энхбаатар: Түрээслээд өмчлөх орон сууцыг хамгийн ихдээ 792 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой

Түрээслэх, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрийн бүртгэл сонгон шалгаруулалтын талаар ТОСК ТӨХХК-ийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Энхбаатартай ярилцлаа.

Солонго төслийн бүртгэл хэзээ эхлэх вэ?

ТОСК-аас 5002 айлын Солонго 1,2 төслийг ХУД-ийн 21-р хороонд хэрэгжүүлж байна. Эхний ээлжийн 2042 айлын орон сууцны бэлтгэл ажил найман сарын сүүлээр ашиглалтанд орохоор бэлтгэл ажлаа хийгээд явж байна.  2026 оны гуравдугаар сарын 11-ний  ЗГ-ийн 81-р тогтоолоор төрийн орон сууцыг иргэдэд түрээслэх, өмчлүүлэх журмыг баталсан. Журмын хүрээнд 2042 айлын бүртгэл, сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар явуулна.

Ашиглалтанд орсон байрыг эцсийг байдлаар хүлээж авах, сонгон шалгаруулалтын цахим хаягийг хөгжүүлэх гэсэн ажлууд хийгдээгүй байгаа учир бүртгэл хийгдэх өдрийг яг таг хэлэх боломжгүй байна. Ямар ч байсан бидний төлөвлөж байгаагаар наймдугаар сарын сүүлээр болон есдүгээр сарын эхээр бүртгэл хийгдэж, сонгон шалгаруулалт явагдана.

Манай иргэдийн дунд буруу ойлголт байгаад байна. Тэрүүхэндээ олон хүнд мэдэгдэхгүй явчих вий гэж байна. Нэг дор олон хүн хамрагдах байр учир яамтай хамтраад хэвлэлийн бага хурал хийж яаж бүртгүүлэх, ямар хугацаанд явагдах талаар зааварчилгаа өгөх хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөж байна.

Иргэдийн дунд бүртгэл цахимаар явагдах уу, өөрийн биеэр ирж бүртгүүлэх үү гэсэн асуулт байна?

Бүртгэл 100 хувь цахимаар явагдана. Манай өөрийн tosk.gov.mn байгууллагын сайтаар явуулна. Сайтын хувьд одоогоор  Мар нэгэн мэдээлэл ороогүй байгаа ба программ эцэслэгдэж дуусаагүй байгаа учир дотооддоо шалгалт явагдаж байна. Цахим бүртгэл хийгдэх учир ямар нэгэн тодорхойлолт, бичиг баримтыг ТОСК дээр авчирч өгөх шаардалагагүй.

ДАН системийг ашиглан баталгаажуулалт хийхэд төр өөрт байгаа мэдээллүүддээ үндэслэн бүртгэл, сонгон шалгаруулалтыг явуулна.

Өөр дахин ойлголт өгөх зүйл нь тухайн нэг иргэнийг биш гэр бүлийг үнэлнэ. Тухайн гэр бүлд хэдэн хүн байна, орлого олдог гэр бүлийн гишүүний тоо хэд байна гэх мэт бүх хүмүүсийн орлогыг үнэлж байж ёонгон шалгаруулалт явагдана.  Жишээ нь нэг гэр бүлийн хоёр хүний нэгэн дээр нь зээлтэй нөгөө нь зээлгүй явах тохиолдол байдаг. Хэдийгээр зээлгүй хүн өөр дээрээ бүртгэл хийлгээд сонгон шалгаруулалтанд орсон ч гэр бүлээр нь үнэлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

Сонгон шалгаруулалтал ямар ямар шаардлагууд тавигдаж байгаа вэ?

  • Улаанбаатар хотод байнга оршин суудаг, эрх зүйн бүрэн чадалтай, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх
  • Гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн инженерын хангамжтай орон сууцгүй, эсхүл өмчилж байгаагүй байх
  • Тогтвортой ажлын байртай, тухайн байгууллагадаа нэгээс дээш жил ажилласан байх.
  • Орон сууцны төлбөрийн нийт дүнгээс иргэн өөрийн боломжит хэмжээгээр урьдчилгаа төлбөрийг төлж болно.
  • Өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас илүүгүй нь дор дурдсан төлбөрийг төлөхөд хүрэлцэхүйц байх ёстой.

Орлоготой холбоотой Монгол банкнаас баталсан өр орлогын харьцааг харна. Мөн давуу эрхийн оноонуудыг харна. Бүлэг давхцах жишээ нь өндөр настай, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт  тохиолдол гарвал тодорхой хэмжээний оноог өгөхөөр ажлууд хийгдэж байна. Хэрвээ та бүртгээлсэн бол бусад гэр бүлийн гишүүд бүртгүүлэх боломжгүй.

Түрээсийн үнийн хувьд хэдэн төгрөг байгаа вэ?

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төрөг байна үүнтэй холбоотой Улаанбаатар хотод нэг аравны таваас хоёр  хувь байна. Тэгэхээр нэг метр кавдратын үнэ 11.880 төгрөгөөс 15.800 төгрөгийн хооронд  байна. Тэгэхээр үнийн хувьд өөр байгаа нь барилгын насжилт, чанарааас хамаарч үнэлгээгээ гаргана. 

Хамгийн өндөр хувиар буюу хоёр хувиар бодоод үзэхэд  50 мкв байрыг 792 мянган төгрөгөөр түрээслэнэ, үүнээс доошоо байна гэж ойлгох хэрэгтэй.

Бүртгэлийн хувьд бүртгүүлээд  мэдээллээ бөглөсний дараагаар гэр бүлийн бусад гишүүд баталгаажуулалт хийсэн тохиолдолд оноо нь тэр дороо гарна. Онооны хувьд хэдэн оноо авсан, хэдэн хүний ард байгаагаа харах боломжтой.

Бүртгэл хэд хоногийн турш явагдах вэ. Сонгон шалгаруулалтадд шалгарсан айл өрх хэдий хэр хугацааны дараа байрандаа орох вэ?

Бүртгэлийг хэд хоног явагдана гэсэн тов одоогоор гараагүй байгаа ба иргэдийн дунд хоцрох вий амжихгүй байх вий гэсэн асуултууд байгаа учир барагцаагаар 14 хоногийн турш явуулна. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн иргэдийн хувьд гэрээ болон бусад баримтаа цэгцэлсний дараа буюу 9 сарын сүүлээр иргэдээ орон сууцанд нь оруулах зорилт тавин ажиллаж байна.

Түрээсийн орон сууцны бүртгэлд давуу эрх олгоно, оочер олж өгнө гэх мэт цахим залилангууд их байна. Энэ тал дээр дэлгэрэнгүй тодруулга хэлж өгнө үү?

Иргэддээ залилантай холбоотой дахин дахин сэрэмжлүүлэг хүргэмээр байна. Юу вэ гэхээр ТОСК-ийн ажилчид, албан хаагчид мөн ХББОСЯ-ы албан хаагчид, дарга нар болон ТББ-ын нэрийг ашиглан залилан ихээр гарч байна. Солонго 1,2 төслийн сонгон шалгаруулалт 100 хувь цахимаар явагдана.

Ямар нэгэн оочер дараалал байхгүй, сайтаараа өөрийн оноо болон хэддүгээр байранд явж буйгаа харах боломжтой. Тэгэхээр оноо олгоно, бүүртгүүлж өгнө гэх мэдээлэлд битгий итгээрэй. 

Цагдаагийн байгууллага болон манай төв дээр залилуулсан хүмүүс ихээр ирж байна. Ялангуяа буруу ташаа мэдээлэл авах, хүмүсийг ужрдуур оруулж өгнө, оноо олгоно гэх мэт залиаланд автахгүй байхыг иргэдээсээ хүсье. Сонгон шалгаруулалтын программ дээр хууль хяналтын байгууллагууд хамтарч явна. Ийм учир ямарх нэгэн байдлаар хэн нэгэнд давууу байдал олгох боломжгүй гэдгийг дахин дахин мэдэгдье.