m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
6 мин дараа
169
Хичээлийн шинэ жилээр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Хичээлийн шинэ жилээр түгжрэл, замын ачаалал нэмэгдэхтэй холбоотой нийслэлээс ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл өглөө. Тухайлбал наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-н хүртэл автомашиныг тэгш сондгой дугаараар явуулна. Тэгш өдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл оролцоно, сондгой өдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилээр эцэг эхчүүд хүүхдээ хүргэж өгдөг, хичээлийн шинэ жилд оролцдогтой холбоотой энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Дугаарын хязгаарлалтад ногоон дугаартай, хэвлэл мэдээлэл, оршуулга, тусгай чиг үүргийн автомашин, дипломат албаны машин, жуулчин тээвэр, ажилчин тээвэр, хүнс тээвэрлэлтийн машин хамаарахгүй " гэлээ. 

НТБГ-ын газрын дарга Г.Билгүүн "Нийтийн тээврийн өвөлжилтийн бэлтгэл ажил 71,2 хувьтай, үйлчилгээ үзүүлж байгаа 18 нийтийн тээврийн байгууллагын түлшний нөөц одоогоор 13 хоногийн нөөцтэй хангаттай түвшинд байна. Түлшний үнэ, тогтвортой нийлүүлэлт дээр анхаарч ажиллаж байна. Энэ жилийн парк шинэчлэлийн хүрээнд 60 цахилгаан автобус нэвтрүүлэхээр ажиллаж байна. Гэр хороолол, алслагдсан бүсэд амьдарч буй иргэдэд үйлчлэхээр 66 богино эргэлтийн дунд оврын автобус нийлүүлнэ. Өмнөх хичээлийн жилд 67 сургуульд сургуулийн автобусны үйлчилгээ үзүүлж, нийт 5000 хүүхдэд үйлчилсэн.  Нэмэлтээр энэ хичээлийн жилд 50 хүүхдийн автобус тээвэрлэлтийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр худалдан авалтаа хийхээр бэлтгэл хангаж байна. Бид 2029 он гэхэд дэлхийн сургуулийн автобусаар үйлчлүүлэхийг хүсдэг хүсэмжит хэмжээ буюу 20 хувьд хүргэхээр зорьж байна. Одоогоор 3,2 хувь, энэ жилийн худалдан авалт хийснээр 5,5-6 хувьд очно. Жил бүр тогтмол энэ тоог нэмснээр замын хөдөлгөөний түгжрэлд тодорхой хувь нэмэр оруулна" гэлээ. 

Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Э.Одбаяр: Зам засвартай холбоотой УБ хотод 85 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. Гүйцэтгэл 63 хувьтай үргэлжилж байна. Энэ сарын 21-н гэхэд гэхэд замын хучилтын ажлыг дуусгахаар ажиллаж байна. Геологийн төв лабораторийн ажил усны улмаас долоо хоногоор хойшилж, наймдугаар сарын 10-н гэхэд хөдөлгөөнийг нээнэ. Энэ сарын 23 гэхэд бүх зам засвар шинэчлэлийн ажил хийгдэж дуусна. Зам хаах, дугуйн зам засвар шинэчлэлийг шөнийн цагаар зам хааж, иргэддээ аль болох хүндрэл учруулахгүй хийж байгаа" гэлээ.