m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.26 03:59
129
Бакугийн “Голден Гран-При” тэмцээнээс Д.Хүдэрбулга хүрэл медаль авчээ

Азербайжан улсын нийслэл Баку хотын Спорт-олимпийн “Сархадчи” төвд Г.Алиевийн дурсгалд зориулсан “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээний эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болов.

Дэвжээнд манай хоёр бөх гарснаас 97 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга хүрэл медаль хүртсэн нь ҮII дахь удаагаа болж байгаа нэр хүндтэй тэмцээнээс манай эрэгтэй бөхчүүдийн авсан анхны медаль болжээ. Д.Хүдэрбулга нь саяхан Төв аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол авсан билээ. Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд манай 6 бөх өрсөлдөнө.

Эрэгтэй чөлөөт бөх

57 кг  1. Владимир Хинчегашвили /Гүрж, олимпийн мөнгөн медальт/

2. Ахмеднаби Гварзатилов /Азербайжан/

3. Рустам Ампар /ОХУ/

3. Яшар Алиев /Азербайжан/

60 кг               1. Гажи Алиев /Азербайжан/

2. Владимир Дубов /Болгар, ДАШТ-ний мөнгөн медальт/

3. Василь Шуптар /Украин/

3. Надырбек Улу Улан /Киргиз/

65 кг               1. Брент Меткалф /АНУ/

2. Магомед Муслимов /Азербайжан/

3. Хайслан Гарсия /Канад/

3. Агагуслейн Мустафаев /Азербайжан/

70 кг               1. Исраил Касумов /ОХУ/

2. Эмин Азизов /Азербайжан/

3. Руслан Дибиргажиев /Канад/

3. Гажимурад Омаров /Азербайжан/

7. Батчулууны Анхбаяр /”Харгант-Цамхаг” клуб/

Энэ жинд есөн бөх барилдсанаас манай бөх, олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт азербайжаны бөх Гажимурад Омаровт 4:12  онооны харьцаагаар ялагджээ.

74 кг               1. Жабраил Гасанов /Азербайжан, ДАШТ-ний хүрэл медальт/

2. Рашид Курбанов /Узбек, ДАШТ-ний мөнгөн медальт/

3. Мурад Гайдаров /Беларусь/

3. Мортеза Резаи /Иран/

86 кг               1. Шамиль Кудиямагомедов /ОХУ/

2. Есхан Насер Лашгари /Иран, олимпийн болон ДАШТ-ний

    хүрэл медальт/

3. Эдвард Ли /АНУ/

3. Александр Гостиев /Азербайжан/

97 кг               1. Хетаг Газюмов /Азербайжан, Олимпийн наадмын хошой

                           хүрэл медальт, ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт/

2. Валерий Андрейцев /Украин, олимпийн мөнгөн медальт/

3. Доржхандын Хүдэрбулга /”Ганьт”, Азийн аварга/

3. Жакоб Стефен Вагнер /АНУ, олимпийн аварга,

    ДАШТ-ний хүрэл медальт/

Энэ жинд 13 бөх барилдсанаас манай бөх, олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт болгарын бөх, дэлхийн аварга Михаил Петрович Ганеевийг 9:4, хоёрдугаар тойрогт гүржийн бөх Зваид Метревелийг 2:2 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд украиний бөх Валерий Андрейцевт 1:4 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө ДАШТ-ний хүрэл медальт, европийн аварга, украиний бөх Павел Олейникийг 1:1 онооны харьцаагаар ялжээ.

120 кг             1. Александр Хоцяновский /Украин/

2. Георгий Саканделизе /Гүрж/

3. Тэрвэл Длагнев /АНУ, ДАШТ-ний хүрэл медальт/

3. Аслан Жебисов /Азербайжан/

МЧБХ, Д.Өлгийсайхан