М.Нансалмаа
Сэтгүүлч
Эрүүл мэнд
2 цагийн дараа
153
ДЭМБ: Хүүхдийг эхний зургаан сард зөвхөн эхийн сүүгээр хооллохыг зөвлөж байна

"Эхийн суугээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног"-ийг 1992 оноос эхлэн жил бурийн наймдугаар сарын эхний долоо хоногт дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ жил "Эхийн сүүгээр хооллолт - Амьдралын эруул эхлэл: Үр дүнтэй арга хэмжээг тотвортой хэрэгжүүлье" уриан дор тэмдэглэж, эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нотолгоонд суурилсан, тогтвортой арга хэмжээг бүх тувшинд хэрэгжүүлэхийг онцолж байна.

Эхийн сүү нь хүүхдийн дархлааг дэмжиж, бие бялдар, тархины хөгжлийг хангадаг, юугаар ч орлуулшгүй хамгийн төгс хүнс юм. Судалгаагаар эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдийн:

  • Гэдэсний халдварын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэл 72 хувиар,
  • Амьсгалын замын халдварын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэл 57 хувиар тус тус буурдаг болох нь тогтоогдсон.
  • Илүүдэл жин, таргалалтаас сэргийлнэ.
  • Уушгины багтраа өвчнөөр өчвлөхөөс сэргийлнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийг төрмөгц нэг цагийн дотор ангир уургаар амлуулах, төрсний дараах эхний 6 сард зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллож, улмаар тохирсон нэмэгдэл хоолтой хослуулан хоёр нас болон түүнээс дээш хугацаанд үргэлжлүүлэн хөхүүлэхийг зөвлөдөг.

"Хүн амын хоол тэжээлийн байдал" Үндэсний VI судалгааны үр дүнгээр зургаан сар хүртэлх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолтын тувшин 59.6 хувь байгаа нь 2017 оны түвшнээс төдийлөн сайжраагүй байна. Мөн 6-23 сартай хүүхдийн эхийн сүүгээр үргэлжлүүлэн хоололтын түвшин буурсан үзүүлэлттэй байна.