m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
5 цагийн дараа
146
Шатахууны хямрал импортлогч орнуудад хүндээр тусч байна
ОХУ-ын зарим нефть боловсруулах үйлдвэр дроны халдлагад өртсөнтэй холбоотойгоор ОХУ-ын 10 нефть боловсруулах үйлдвэр нь зогсож, шатахуун олгохдоо лимиттэй буюу 30 литрээс илүүг олгохгүй байна. Мөн газ, шатахууны экспортдоо ирэх оны нэгдүгээр сарыг дуустал хориг тавьсан бол онгоцны түлшээ гадаадаас импортоор авч байна. 
ОХУ-с шатахуунаа импортоор авдаг улс оронд мөн Ормузын хоолойгоор дамждаг нефтийн нийлүүлэлттэй холбоотой шатахууны импортод томоохон хүндрэл үүсээд байгаа. Одоогийн байдлаар дэлхий даяар шатахууны нийлүүлэлт, үнийн өсөлт, нөөцийн асуудал олон улсад дарамт, хямрал үүсгэж байна. Ялангуяа шатахуун импортолдог орнууд илүү хүндээр өртөж байна. Нөхцөл байдалтайгаа уялдуулан улс орнууд ямар ямар арга хэмжээ авч байна вэ?
 
 Куба – Хамгийн хүнд нөхцөлтэй орнуудын нэг. Шатахууны хомсдолоос болж цахилгаан станцууд доголдож, улсын хэмжээнд удаа дараа цахилгаан тасарч байна.
Шри Ланк – Шатахууны хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авч, түгээлтэд хяналт тавьж байна.
Бангладеш – Шатахууны хангамжийг хэмнэх зорилгоор борлуулалт, хэрэглээнд тодорхой хязгаарлалт хийж байна.
Мьянмар – Шатахууны хэрэглээг бууруулахын тулд автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хэрэгжүүлж байна.
Филиппин – Төрийн байгууллагуудад зайнаас ажиллах зэрэг шатахуун хэмнэх арга хэмжээ авч эхэлсэн.
Унгар – Эрчим хүчний системд хүндрэл үүсэж, томоохон хэрэглэгчдийн хэрэглээг хязгаарлах төлөвлөгөө боловсруулсан.
Австрали – Шатахууны үнэ богино хугацаанд огцом өссөн бөгөөд импортын хамаарал эрсдэл дагуулж байна.