m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
5 цагийн дараа
114
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр  Нэгдсэн Үндэстний байгууллагын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тэрбээр, Нэгдсэн Үндэстний байгууллага болон түүний салбар байгууллагуудын Монгол Улсын хөгжилд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ илэрхийллээ. Мөн түүнчлэн хөгжлийн түншийн найрсаг харилцаа, хамтыг ажиллагааг бэхжүүлж, цаашид хөгжлийн дараагийн шатанд нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Талууд Нэгдсэн Үндэстний байгууллагын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ /UNSDCF/ 2023-2027-ийн хэрэгжилтийн талаар ярилцаж, Сангийн сайд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн дараагийн Нэгдсэн Үндэстний байгууллагын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ /2028-2032/-г боловсруулах чиглэлээр санал солилцлоо.
 
Нэгдсэн Үндэстний байгууллагын Суурин зохицуулагч Яан Ван Хиердэн Хамтын ажиллагааны хүрээний хэрэгжилтийг дэмжих Засгийн газар - Нэгдсэн Үндэстний байгууллагын хамтарсан санхүүжилтийг бэхжүүлэх асуудлаар санал дэвшүүлсэн бөгөөд Сангийн сайдын зүгээс судалж, хэрхэн хэрэгжүүлэх талаар холбогдох газруудад чиглэл өгнө гэв. Мөн тэрбээр Нэгдсэн Үндэстний байгууллагын хамтарсан удирдлагын багтай уулзалт зохион байгуулж, Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын хамтарсан санхүүжилтийн боломжийг тодорхойлж, ажлын хэсэг байгуулахыг дэмжиж ажиллана гэлээ.
Монгол Улс дундаас дээш орлоготой орны ангилалд шилжсэн ч ядуурал, орон нутгийн хөгжлийн асуудлууд тулгамдсан хэвээр байгааг талууд онцолж, энэ чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон.
Уулзалтын төгсгөлд Сангийн сайдын зүгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын төрөлжсөн байгууллагуудын Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны мэдээллийг нэгтгэн ирүүлэхэд онцгой анхаарал хандуулахыг хүслээ. Уг мэдээллийг Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систес /PIMIS/-д нэгтгэж, гадаад зээл, тусламжийн төслүүдийг олон нийтэд нээлттэй ил тод болгож байгааг онцоллоо.