

Дугаарын хязгаарлалтыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12 хүртэл хэрэгжүүлнэ. Хязгаарлалт бүсчлэл харгалзахгүйгээр өглөөний долоон цагаас оройн 21 цаг хүртэл үргэлжлэх юм. Дараах тээврийн хэрэгслүүдэд хязгаарлалт үйлчлэхгүй. Үүнд:
Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан хязгаарлалт үйлчлэхгүй.
COP-17 төсөлтэй холбоотойгоор “Нарантуул”, “Дүнжингарав” худалдааны төв рүү чиглэсэн төвлөрлийг бууруулах зорилгоор богино эргэлтийн тээврийн хэрэгслийг бэлдсэн.
Хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг багасгах зорилгоор “Нарантуул” , “Дүнжингарав”, “Шинэ зуун айл” худалдааны төвийн авто зогсоолыг бүрэн хаана.
Мөн Намянжүгийн гудамж, Нарны зам, Их монголын гудамж, “Нарантуул”, “Дүнжингарав” худалдааны төвтэй ойролцоох зогсоолуудыг хаах ажиллагааг хэрэгжүүлнэ. “Нарантуул”-аас “Өгөөмөр, “Дүнжингарав” зах руу, "Дүнжингарав" захын уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх замуудыг тодорхой хугацаанд хязгаарлана.
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зөвхөн тусгай хэрэгцээт иргэдийн машин, нийтийн тээвэр, тусгай чиг үүргийн тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэхээр зохицуулалт хийж байна.
Эдгээр чиглэлд амьдардаг иргэдийн тээврийг хэрэгслийг бүртгэж саадгүй нэвтрүүлнэ.
