Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
15 мин дараа
137
Нийт 12 өдөр соёлын болон соёлын биет бус өвийг сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгуулна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17-р бага хурал (COP17)-ын сэдэвчилсэн өдрүүдийн танилцуулга, амралтын өдрийн үзвэр үйлчилгээ, эвент арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

Соёл спорт аялал жуучлалын яам СОР-17 хурлын хүрээнд зочид буудал, соёл аялал зуучлалын хөтөлбөр гэсэн дэд хороог ахлан ажиллаж байна. Манай дэд хороо нийт 4 салбар ажлын хэсгийг удирдаж байгаа. Ногоон болон цэнхэр бүс дээрх соёлын арга хэмжээнүүдийн хөтөлбөр эцэслэгдээд бэлэн болсон. НҮБ-ын веб сайт дээр соёлын арга хэмжээнүүдийн хөтөлбөр тавигдсан. Цэнхэр бүсээс гадуурх соёлын арга хэмжээнд Нүүдэлчин фестиваль 8-р сарын 21-23нд Налайх дүүргийн Тайжийн ам гэх газарт зохион байгуулна.

Соёл урлагийн болон бусад арга хэмжээ гэсэн 2 үндсэн чиглэлээр зохион байгуулж байгаа. 

  1. Олон улсын өндөр зэрэглэлийн уулзалтуудад соёл урлагийн арга хэмжээ, нүүдэлчин зан заншил, нүүдэлчдийн ахуй амьдралыг таниулах чиглэлээр соёлын арга хэмжээг зохион байгуулна. 
  2. 2. Цэнхэр бүс дээр нээлт, хаалтын арга хэмжээг мэргэжлийн урлагийн байгууллагатай хамтран төлөвлөсөн. 

Ногоон бүсэд харьцангуй олон арга хэмжээ зохион байгуулагдана. Нийт 12 өдрийн турш өдөр бүр соёлын болон соёлын биет бус өвийн сурталчлан таниулах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулна. 

КОП16-г КОП17-той холбох НҮБ-ын контент болох "Силк Рөүд Караван" (Тэмээн жингийн цуваа) арга хэмжээ зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээнд оролцох олон улсын 12-13 төлөөлөгч наймдугаар сарын 8-нд Монгол Улсад хүрэлцэн ирнэ. Наймдугаар сарын 8-наас 15-ны хооронд хөдөө орон нутгаар аялж, видео контент бэлтгэх бөгөөд малчдад зориулсан уулзалт, хурлуудыг хийнэ. Харин 8 дугаар сарын 17-нд Цэнхэр бүсийн нээлт дээр КОП16-аас КОП17 руу шилжих үйл ажиллагаатай уялдан оролцох юм.