m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төрийн нам
2 цагийн дараа
170
ИЗНН түүхэн хөшөө дурсгалыг дур мэдэн хөндөж зөөхийг хязгаарлах хуулийн төсөл өргөн барина

Өнгөрсөн амралтын өдрүүдэд С.Зориг агсаны хөшөөг нүүлгэн шилжүүлсэн нь олны анхаарлыг татсан. Энэ асуудлаар ИЗНН-ын ЕНБД Ч.Мөнхжаргал мэдээлэл хийлээ. Тэрээр "Сүүлийн хэд хоногийн хугацаанд С.Зориг агсаны хөшөөг шилжүүлсэн талаар цахим хэвлэлээр өрнөснийг ИЗНН ажиглаж, судаллаа. С.Зориг гэж агуу хүний хөшөөг хэн нэгэн албан тушаалтан хоорондоо албан бичиг солилцсоноор шилжүүлсэн асуудал үүссэн. Үүнийг дурдаад, шуугиад өнгөрөх, хэн нэгэн шуураад өнгөрдөг байж болохгүй. Үүнийг ИЗНН дахин давтагдуулахгүй байх үүднээс энэ намрын чуулганаар түүх дурсгалын үнэт зүйл, хөшөө дурсгалыг дур мэдэн хөнддөг асуудлыг хуулийн хүрээнд зохицуулахаар хуулийн төсөл өргөн барихаар болсон. Үүгээр дамжуулаад хамтран ажиллах эрдэмтэн докторуудыг манай нам нээлттэй урьж байна. 

Мөн хөшөөг нүүлгэн шилжүүлсэн асуудалд ИЗНН хэд хэдэн шаардлага тавьж байгаа. Хөшөөг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрлийг хэн олгосон, энэ асуудал яагаад удаа дараа давтагдаад байгаа юм. Энэ хөшөөг нүүлгэсэн асуудалд гарын үсэг зурж, зөвшөөрөл олгосон албан тушаалтныг ил болгож, хариуцлага тооцохыг бид шаардаж байна.

С.Зориг агсаны хөшөө өөрөө их онцлогтой. Төрийн ордон руу харсан байдалтай, түүний үзэл санааг шингээсэн ард түмний хөрөнгөөр боссон. ИЗНН С.Зориг агсаны үзэл санааг тээгч намын хувьд ул суурьтай хандаж, хэд хоног ажиглалаа. С.Зориг агсаны үзэл санаа тов тодорхой. Нэгдүгээрт улс орны эрх ашиг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт бүлэг фракци, дөрөвдүгээрт хувь хүний эрх ашиг. Хөшөөг зөөх явцад дахиад л гэмтчихсэн байна. Тамхи нь гарт нь байдаг байсан бол гэмтсэн байна. Тэгэхээр хөшөө дурсгалыг зөөх явцад эвдэрч гэмтдэг, энэ хөшөөний харууцыг жаахан хөдөлгөхөд хөшөөний утга агуулга алдагддаг. Иймээс үүнд хариуцлага тооцох хэрэгтэй" гэлээ.