

Засгийн газрын ээлжит чуулган хуралдаж байна. Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих үүрэг өглөө. Тэрээр
“Төсвөөс санхүүжилттэй баяр ёслол, чуулган, форум, салбарын ой, олон нийтийн арга хэмжээнүүдийн санхүүжилтийг зогсоож байна.
Урьдчилан төлөвлөсөн төрийн дээд албан тушаалтны гадаад томилолт, засгийн газраас зөвшөөрсөн олон улсын гэрээ конвенцод нэгдсэн хурлаас бусад гадаад, дотоод бүх албан томилолтыг цуцаллаа. Бензин шатахууны хомсдол, үнийн өсөлттэй холбоотой болзошгүй нөхцөл байдалд бэлэн байх ёстой. Төрийн бүх шатны байгууллага бүсийн чуулган хийгүй. Форум, найр наадам хийгээд хөгждөг бол хөгжихөөр болсон. Чуулган, уулзалт, хурал зөвлөгөөнөө цахимаар хий. Төрийн албан хаагчдын 30 хувийг цахимаар ажиллуулна. Хэмнэсэн төсвийг өвөлжилтийн бэлтгэл, шатахууны хангамжид зарцуулна” гэв.
