Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
140
С.Амарсайхан: Авлигын хөрөнгийг хурааж ард иргэд, нийгмийн сайн сайхны төлөөх санд зориулах хуулийн төслийг танилцууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Авлигын хөрөнгийг хурааж ард иргэд, нийгмийн сайн сайхны төлөөх санд зориулах тухай хууль тогтоомжийн шинэчилсэн төслийг танилцууллаа.

Өөрөөр хэлбэл, Албан тушаалтны авлига, албан тушаалаа ашиглаж олсон хөрөнгийг хураах, түүнийг хуулийн дагуу төвлөрүүлнэ. Гэхдээ бусад сантай холихгүй нийгмийн сайн сайхны төлөөх санд зориулах дагалдах хуультайгаар оруулах үзэл баримтлалыг танилцууллаа. 

Тус хийлийг дараагийн ЗГ-ын хуралдаанд оруулах санал авч байгаа. Мэдээж дээрх хуулийг бид ҮХ, хүний эрхтэй уялдуулах ёстой. Хуулийн гол зорилго нь хөрөнгийг хураах бус хураасан хөрөнгийг цаашид юунд зарцуулах вэ. Хэрэв албан тушаалаа ашиглаж авлига хээл хахуулаар хөрөнгөтэй болсон бол, үндэслэлгүй хөрөнгөжсөн бол прокурор төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж авлигын хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хураах юм. 

Шууд дамжуулалт: