

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Өнөөдрийн ЗГ-ын хурлаар эм, эмийн хэрэгслийг нэг эх үүсвэрээр худалдан авах журам батлагдлаа. Эм, эмийн хэрэгслийг тухай хууль 2024 оны 6-р сард батлагдсан. Өнөөдрийн байдлаар эмтэй холбоотой маш их шүүмжлэл ирдэг. Мөн эмийн чанар. Монголд байгаа антибиотик уугаад эдгэхгүй байж гадаадаас авсан эмэнд эдгээд байгаа юм бэ гэх шүүмжлэл ирүүлж байна. Хоёрт, эмийн үнэтэй холбоотой шүүмжлэлүүд ирж байна.
Энэ журам батлагдсанаар бүлэг эмийг нэгдсэн байдлаар худалдан авах боломжтой болж байна. Үүнд ард иргэдийн түгээмэл хэрэглэгддэг эм орно.
Мөн өндөр зардалтай эм гэж байгаа. Ард иргэдийн халааснаас мөнгө нь гардаг. Жишээлбэл, Хавдарын бай эмчилгээний эм байна. Өдөр тутам хэрэглэх шаардлагатай инсулин болон тасалдах эрсдэлтэй эмнүүд байгаа. Уналт таталтын эмийг гадаад компаниуд танай улс маш бага хэмжээгээр авдаг, танай улс руу оруулах сонирхолгүй байна гэх хариу өгдөг. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд нэг эх үүсвэрийн худалдан авалтыг хийх юм.
Эмийн хатуу зохицуулалттай орнуудаас эмийг бөөнөөр нь худалдаж авна. Ингэж худалдаж авснаар тодорхой хэмжээний хэмнэлт гарах юм.
Шууд дамжуулалт:
