М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
166
Энэ сарын 15-ныг хүртэл шатахууныг хязгаарлалттай олгоно

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Г.Дамдинням: "Хязгаарлалттайгаар шатахуун олгох шийдвэрийг зөвхөн нийслэл хотод энэ сарын 15-ныг хүртэл мөрдөнө. Үр дүнд нь хүртээмж 2.4 дахин өссөн байна.

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  • Газрын тосны бүтээгдэхүүнийг хилийн боомтоор шуурхай нэвтрүүлэх ажлыг гаалийн ерөнхий газарт даалгалаа. Хилээр иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хэрэглээний бензинийг оруулах боломжтой.
  • Бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэж байна. Үнэ тариф харгалзахгүйгээр олдож байгаа газраас нь шатахууныг оруулж ирсээр байна.

Засгийн газрын зүгээс дараах гурван бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж байна.

  • Нэгдүгээрт, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахтай болох,
  • Хоёрдугаарт газрын тосны дотоодын нөөцөө нэмэгдүүлэх,
  • Гуравдугаарт дотоодын үйлдвэрээ ашиглалатад оруулах. Ингэснээр газрын тосны хомсдолыг ажрахгүй давдаг болно.

Дотоодын газрын тосны үйлдвэрийн ажил 50 хувиасаа өнгөрөөд явж байна. 4500 гаруй хүн өдөр шөнөгүй ажиллаж байгаа учраас төлөвлөсөн хугацаандаа дуусгана. Нөөцийн савны бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна. Шатахууны жижиг үйлдвэрүүдийг стандартын шаардлага хангаж дэмжиж ажиллаж байна. Шаардлага хангасан бүх ААН-үүдэд зөвшөөрлийг маш хурдтайгаар шийдэж өгсөөр байна.  

Дотоодын хэрэглээний 60 хувийг дизель түлш эзэлдэг. Хөдөө аж ахуйн салбарын намрын ажил эхэлсэн учраас нөөцийг хангалттай байлгах гэж хичээж байна. Бид байгаа бүх боломжоороо бэлдсэн. Долдугаар сарын 10-нд агуулах сав бүгд дүүрэн байсан. Хоёр сарын хэмжээнд ердийн хэрэглээгээ хангах нөөцтэй байсан боловч хэрэглээ өссөн учраас дууссан. Улсын өдрийн хэрэглээ 2000 тонн. Хомсдолын үед энэ тоо хоёр дахин өсдөг.

Энэ нөхцөл байдал хэзээ ч давтагдаж магадгүй. Жилийн дараа гэхэд хоёр сарын нөөцөө хадгалдаг болчихсон байна" гэлээ.