М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
55
З.Мэндсайхан: Нөөцийн махыг цахим системд бүртгэж, ил тод болгоно

Сангийн сайд З.Мэндсайхан: Энэ намар нөөцийн махыг бүрдүүлэхдээ нийслэлтэй хамтран Хөдөө аж ахуйн биржийн цахим бүртгэлтэй хослуулан бүртгэлийн системийг төгөлдөршүүлнэ. Шаардлагатай хүнсний нөөц бүрдүүлэх агуулах, зоорьтой ААН-д эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлнэ. Нэмээд хүнсний нөөцийг бэлтгэх агуулах, зоорь бэлтгэх ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгоно. Нөөцийн махыг цахим системд бүртгэж, ил тод болгосноор,

  • Мах бэлтгэлийн явц, нөөцийн үлдэгдэл ил тод болно
  • Хөнгөлөлттэй зээл аваад зориулалтын бусаар зарцуулдаг байдал арилна
  • Хүртээмж нэмэгдэж, өрсөлдөөн бий болно
  • Иргэд агуулах, үйлдвэрүүдээс махаа шууд худалдан авна
  • Малчид системээр дамжуулан эцсийн хэрэглэгчид борлуулна 
  • Төр нөөцийн мах бэлтгэж, зах зээлд тодорхой бус байдал үүсгэхгүй.