

Ардчилсан намын бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан: "Ардчилсан нам бодлогын нам болох зорилгын хүрээнд, нийгэм эдийн засгийн 12 бодлогын зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдээр бодлого төлөвлөлт хийх, дараагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бэлтгэж боловсруулах, засгийн газрын шийдвэрүүд дээр судалгаа хийнх сөрөг хүчний байр суурийг тодорхойлохоор ажиллана. Шатахууны хомсдол нь төрийн бодлогын хомсдолын асуудал юм.
Нэг намын төр урт хугацаанд үнэмлэхүй олонхоор засаглахдаа шатахуун гэлтгүй зах зээл дээр баримталж буй бодлогын алдаа нь ингэж илэрч байна.
Шатахууны үнэ тогтооход төр нөлөөлж байна. Шатахууны үнийг хүчээр хямд байлгаснаар импортлогчид сөрөг байдлаар хандаж, хомсдол үүсэж байна. Хүнс, хөдөө аж ахуйн баялаг бүтээдэг дизель түлшний үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. Үүнээс үүдэн зах зээл эрүүл биш болж, шатахууны хомсдол үүсдэг" гэлээ.
