

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв: "2026 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт зээлийн үлдэгдэл дотор өрхийн хэрэглээний зээл 60 хувийг эзэлж байна. Нэг хүнд хуваагаад үзвэл монгол улсын нэг иргэн 10 сая төгрөгийн хэрэглээний зээлтэй байна. Энэ нь эдийн засгийн бодлого хяналтаас гарсны нэг том илрэл юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол улсын төсвийн зарлага тав дахин нэмэгдсэн. Айл өрхийн хэрэглээний зээл мөн тав дахин нэмэгдсэн.
Хагас жилийн байдлаар 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа нь цар тахлын үеийнхээс ч давсан байна.
Өнгөрсөн жилийн төсвийн алдагдлаа энэ жилийн төсвийнхөөс урьдчилж авсан. Байдал улам дордохыг мэдэж байсан засгийн гаар төсвийн тодотгол хийхгүйгээр өнөөдрийг хүртэл явж байна. Энэ өрийг айл өрхүүд үнийн өсөлтөөр дамжуулж төлнө гэсэн үг. Энэ бол инфляци бол хуульгүй татвар гэдгийн цаад утга санаа юм.
Засгийн газраас гаргасан шийдвэрээр томилолтыг зардал хэмнэж, цахимаар ажиллаад энэ их зардлыг нөхөж чадахгүй.
Сууриар нь шинэчлэхээс нааш нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Дэлхий дахинд төрийн үр ашигийг сайжруулахын тулд хиймэл оюун ухаан ашиглах тухай ярилцаж байна. Тэгэхэд бид мах, шатахуун, нүүрсээ хангаж чадахгүй хэвээр байна. Энэ бол Монгол улс зөвхөн бензиний биш бодлогын хомсдолд орсны илрэл юм."
