М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
139
Ардчилсан нам 20 сайдтай данхар засгийн газрыг цомхотгох шаардлага хүргүүллээ

Ардчилсан намын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: "33 их наяд болчихсон төсөв бол төрийн албанд байгаа дарга нарын мөнгө шүү. Ирэх оны төсвийн тодотголыг хийх гэж байгаа энэ үед сөрөг хүчний зүгээс хорин сайдтай данхар засгийн газрын бүтцийг цөөлөх шаардлагыг хүргүүлж байна. Нийслэлийн засаг дарга олон улсын хуралтай холбогдуулан зам хааж байгаа учраас нийтийн тээвэр дээр тодорхой бодлого гаргаж яаралтай арга хэмжээ авна уу. Харьцангуй асуудлыг ойлгож хүлээж авч өнөөдрийг хүрч байгаа шүү. Хоёрт өнгөрсөн хугацааны бүх алдааг хэн үүрэх ёстой вэ гэдгийг бодоорой. Намар болж байна. шатахууны асуудал бүх салбарт нөлөөлнө. Энэ бүгдэд тодорхой гарц шийдэл гаргаж ажиллахыг Ардчилсан намын зүгээс шаардаж байна. Төсөв дээр дорвитой хэмнэлт хийх хэрэгтэй. Эдгээр асуудлыг шийдэж чадахгүй бол энэ өвөл хариуцлагагүйн зуд нүүрлэнэ. Энийг жилийн дараа халаасан дахь төсвөөрөө, малчид маань малаараа төлнө шүү"