М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийслэл
2026.08.10 13:36
342
COP-17 хуралтай холбогдуулан замын хөдөлгөөнд оруулах зохицуулалт

COP-17 хуралтай холбогдуулан замын хөдөлгөөнд тодорхой зохицуулалтыг хийнэ. Дугаарын хязгаарлалт наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Бүсчлэл харгалзахгүйгээр өглөөний долоон цагаас оройн 21 цаг хүртэл хэрэгжинэ.

Төвлөрлийг бууруулах зорилгоор дүүрэг тус бүрд хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Мөн төрийн албан хаагчдын цалинг хичээлийн шинэ жилтэй давхцуулж олгохгүйгээр урьдчилж олгосноор бэлтгэлийг хангах боломж бүрдэнэ.

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан хязгаарлалт үйлчлэхгүй.

Хурал болох чиглэл нь Нарантуул, Дүнжингарав худалдааны төвүүд юм. Өгөөмөр захын зүүн урд талын нүхэн гарцнаас Нарантуулын уулзвар хүртэл, Дүнжингаравын зүүн урд талын уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэл замыг хязгаарлана. Эдгээр бүс рүү нийтийн тээвэр, онцгой байдлын тээврийн хэрэгслүүд, тухайн бүсэд оршин суудаг иргэд хязгаарлалтгүй зорчино. Ачаа тээврийн том оврын тээврийн хэрэгслүүд оройн 21 цагаас өглөөний долоон цагийн хооронд зорчих боломжтой.

Хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг багасгах зорилгоор “Нарантуул” , “Дүнжингарав”, “Шинэ зуун айл” худалдааны төвийн авто зогсоолыг бүрэн хаана.

Дараах зам дагуу зогсоолуудыг хаана:

  • -Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар,
  • -Замын цагдаагийн баруун урд уулзвараас Нарантуулын уулзвар,
  • -Чулуун овооны тойргоос Нарантуулын уулзар,
  • -Их монголын уулзвараас Нарантуулын уулзвар,
  • -Home plaza-ийн уулзвараас Баянмонгол хорооллын урд талын зам дагуу Дүнжингаравын зүүн урд талын зогсоол

Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зөвхөн тусгай хэрэгцээт иргэдийн машин, нийтийн тээвэр, тусгай чиг үүргийн тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэхээр зохицуулалт хийж байна.

Шууд дамжуулалтыг үзэх: