

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб хуралдаж, мэдээлэл өглөө.
Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр "Наймдугаар сард Роснефть компаниас 49,5 тн, ОХУ-ын бусад нийлүүлэгчээс 12,5 тн, БНХАУ-аас зургаан мянган тн нийт 60 мянган тн АИ92 автобензин худалдан авахаар захиалсан. Гадаад захиалга баталгаажиж ачилтууд эхэлсэн. ОХУ-аас тасралтгүй орж ирж байгаа. Сүүлийн хоёр хоногт 84 вагон буюу 5050 тн бензин орж ирснийг, буулгах ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар буух өртөө буюу Толгойтод 22, Рашаантад 12, Эрдэнэт, Дарханд 10 вагон АИ92 бензинийг буулгаж байгаа. Сүхбаатар боомтоор импортоор орж ирсэн бензинийг гааль, төмөр замын байгууллагууд тасралтгүй өртөөлөн буулгаж байгаа. Манай 60-70 мн тонны сарын ердийн хэрэглээтэй. Нэлээд хэдэн үйлдвэрээс нийлүүлэлт орж ирж байна.
Монгол улсад орж ирээд байгаа нөөцийн бүтээгдэхүүнийг тэгш, хүртээмжтэй олгоход анхаарч байна. Нэг машинд өдөрт 50 мянган төгрөгөөр бензин өгч байгаа нь аль болох олон хүнд хүргэх зорилготой.
Гэтэл гааль болон болон татварын байгууллагын гаргасан тоон мэдээллийг харахад нийт шатахуун авсан иргэдийн 60 орчим хувь нь 50 мянган төгрөгөөр авчхаад, дахин өөр колонк дээр очиж оочирлож байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
