М.Нансалмаа
Сэтгүүлч
Орон нутаг
2026.08.11 10:11
714
Улсын хүлэгч Батмөнхийн хүү Батбилэг "Алтан унаганы эзэн" боллоо

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Б.Батбилэг, эхнэр Ц.Энхжаргал нар "Алтан унаганы эзэн" шагналыг хүртлээ. Энэхүү шагналыг наймдугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хундар уулын энгэрт унага тамгалах ёслолын үеэр гардуулсан байна.

Б.Батбилэг адуучин удмын хүн бөгөөд энэ талаараа "Манайхан насаараа морь уясан нутгийн адуучин удмын хүмүүс. Манай өвөө, авга ах хоёр нэгдлийн адуучин байсан. Авга ах С.Ишдорж маань аймгийн алдарт уяач, аймгийн заан хүн байлаа. Аав С.Батмөнх маань морины зүтгэлтэн, Монгол улсын хүлэгч хүн байсан" хэмээн ярьлаа. 

Шагнал гардуулах үеэр адуун сүрэгт нь шүдлэн байдас унагалсанд бэлгэшээж, нутгийн уламжлалын дагуу үрс гаргах ёслол үйлдэж, "Алтан унаганы эзэн" шагналаа гардан авчээ. Эхнэр Ц.Энхжаргал нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул бөгөөд малч удмын хойч юм. Түүний авга ах Л.Чимэддорж нь анхны гавьяат малчин, аав Л.Цэдэнбалжир нь улсын сайн малчин билээ.