М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2026.08.11 10:38
264
Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй 1235 осол бүртгэгджээ

2026 оны зургаа болон долдугаар сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол шинээр бүртгэгджээ. Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан эхний таван сарын нийт тохиолдлоос 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Нийт ослын 50 орчим хувь нь мопедноос унаж бэртжээ.  

Суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэн:

-2022 онд – 50  

-2023 онд – 305

-2024 онд – 532

-2025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ.