М.Нансалмаа
Сэтгүүлч
Байгаль орчин
2026.08.11 12:13
219
COP-17 хуралд монгол эрдэмтэн судлаачид илтгэл тавина

Цэнхэр бүсийг НҮБ-ын хамгаалалтад авахаас өмнө бэлтгэл ажлын талаар шинжлэх ухааны салбарын төлөөллүүдтэй уулзалтыг хийлээ. Өнөөдөр БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP-17 хурлын үеэр эрдэмтэн, судлаачдын тавих илтгэлүүдтэй танилцаж байна.

Тэрээр "Энэхүү хурал нь зөвхөн олон улсын хурал биш Монгол улсын шинжлэх ухаан, судалгаа, хуримтлуулсан туршлагыг олон улсын түвшинд хүргэх, дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж юм. Өнөөдөр дэлхий дахинд газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон сорилтуудтай тулгарч байна. Эдгээрийг үр дүнтэй шийдвэрлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, нотолгоонд суурилсан шийдвэр туйлын чухал юм. Монгол улс энэ чиглэлээр хуримтлуулсан арвин туршлагатай. Эрдэмтэн судлаачдынхаа олон арван жилийн турш хийж, үндэсний хэмжээнд бүрдүүлсэн үнэ цэнтэй мэдлэгийг бодит үр дүн болгож, дараагийн шатанд шилжих шаардлагатай байна" гэв.