
Долоодугаар сарын байдлаар инфляцийн түвшин 13% байна.
2026 оны эхний долоон сарын байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индексийг 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад бүх бүлэгт өсөлт ажиглагдаж байна. Энэ нь инфляцийн дарамт өргөн хүрээнд хадгалагдаж байгааг харуулж байна.
Хамгийн өндөр өсөлт хүнсний бүлэгт бүртгэгдлээ. Тодруулбал, хүнсний бараа, ундаа, усны үнэ оны эхэнд 12.6 хувь байсан бол долоодугаар сард 25.5 хувь хүрч, тасралтгүй өссөн үзүүлэлттэй байна. Согтууруулах ундаа, тамхины үнэ мөн тогтвортой өсөж, 7.4 хувиас 12.6 хувь хүртэл нэмэгджээ. Харин эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ харьцангуй бага түвшинд боловч жигд өсөлттэй, 6.5 хувиас 7.5 хувь болж өссөн байна.
Онцлох өөрчлөлт нь тээврийн салбарт ажиглагдаж байна. Оны эхэнд үнийн бууралттай (-2.7 хувь) байсан салбар шатахуун, логистикийн зардлын нөлөөгөөр долоодугаар сард 10 хувьд хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар инфляцийн түвшин 10 гаруй хувьд хадгалагдаж, хүнсний үнэ болон тээврийн зардал голлон өсөлтийг тодорхойлж байна.
2025 оны мөн үед инфляцийн түвшин 8.1%, 2024 онд 5.1% байжээ.
