

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт “Ерөө голыг ухаж байна” гэх цахим орчинд нийтлэгдсэн иргэний мэдээллийн дагуу шалгалт хийлээ.
Шалгалтаар Улаан хясаа, Армайн ам орчимд Ерөө голын голдирлыг ухсан байж болзошгүй үйлдэл илэрч, ууланд нуун байршуулсан экскаватор болон алт угаах төхөөрөмж олж илрүүлжээ.
Мөн 8 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар ашигт малтмал эрэн хайхаар явж байсан Hyundai 320 маркийн экскаваторыг илрүүлэн, цагдаагийн байгууллагын алба хаагчдад хүлээлгэн өглөө.
Байгаль орчны эсрэг хууль бус үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тогтмол үргэлжлүүлэн ажиллаж байна.
