m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
2 цагийн дараа
267
Шатахууны нийлүүлэлт хомсдож, жолооч нар шатахуун хайсаар байна

Хагас сар гарны хугацаанд шатахуун тасалдаж, ШТС-уудад урт дараалал үүссэн хэвээр байна. Уг асуудлыг шийдэх зорилгоор иргэдэд өдөрт 50 мянган төгрөгөөр, тэгш сондгой дугаараар шатахуун олгож байгаа. Гэвч шатахуун авахаар үүссэн дараалал багасахгүй байна.

Жолооч н.Хашболд “Бинзен авах гэж 2 цаг орчим оочирлож байна. Хэд хэдэн ШТС орсон ч бинзен хүрэлцэхгүй гээд таслуулсан. Литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдсэн ч ялгаагүй олдоц муу байна шүү дээ” гэсэн бол Түгээгч н.Жаргал: Нийлүүлэлт орж ирж байгаа ч иргэд хэтэрхий их оочир дараалал үүсгэж өдөрт олгох шатахууны хэмжээнд хязгаарлалт тавьсан” гэв.

Харин Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас “ Бид нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцсон. Шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа ч иргэдийн эрэлт өндөр, түгээлтийн ачаалал нэмэгдсэн нь одоогийн хүндрэлд нөлөөлж байна. 50 мянган төгрөгөөр бензин авсан иргэдийн 60 хувь нь дахин өөр ШТС-д оочирлож байна.

Өнөөдрийн байдлаар:

- Толгойтод 22 вагон

- Рашаантад 12 вагон

Эрдэнэт, Дарханд 10 вагон АИ92 бензин бууж байна. Бид үүсээд буй асуудлыг шийдвэрлэхээр өдөр бүр ажиллаж байна” гэлээ.

Д.Тэнгис