2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар гурав дахин, зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн юм. Наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12 хүртэл автомашинууд дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцоно. Мөн шатахууны хомсдолтой энэ үед жолооч нар татварыг хөнгөлөх шаардлагатай гэж үзэж байна.
"Татварыг бүтэн жилээр тооцож авдаг боловч хөдөлгөөнд оролцохгүй олон өдөр байна. Бүгд л лизинг, зээлтэй байгаа. Хязгаарлалттай замын хөдөлгөөнд оролцуулна гэх юм. Банкууд хүүгээ хязгаарлалттай бодохгүй шүү дээ." гэлээ.
Иргэн Э.Баясалцэнгэл автомашины болон зам ашигласны татварыг бууруулах өргөдөл санаачилж, өнөөдрийн байдлаар 33,216 хүн гарын үсэг зуржээ. Нийтийн өргөдөлд 33 мянган хүн гарын үсэг зурж, дэмжсэн тохиолдолд Байнгын хороогоор хэлэлцэж, ажлын хэсэг байгуулан асуудлыг судлан шийдвэрлэх боломж бүрддэг.Тэрээр өргөдөлдөө