Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
3 цагийн дараа
188
Б.Батцэцэг: Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэлтэй байна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг танилцууллаа. 
 
Тэрээр "Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болон Монгол Улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт одоогоор 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Инженерчлэлийн дэд бүтцийн магадлал, стандарт, тушаал шийдвэрүүдийг өөрчлөх шаардлага болон санхүүжилтийн удаашрал зэргээс шалтгаалан төслийн явц удаашралтай байсан тул Ерөнхий сайдын зүгээс холбогдох сайд нарт 14 заалт бүхий үүрэг даалгавар өглөө. Үүнд:
 
-Татвар, өр төлбөртэй холбоотой асуудлыг шийдэж, зээлийн шугамыг саадгүй нээхийг Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн дарга нарт үүрэг болгов
-Төслийг цаашид "Үйлдвэр технологийн парк" хэлбэрээр хөгжүүлэх шийдвэрийг ирэх долоо хоногийн хуралдаанаар гаргахаар төлөвлөлөө
-Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд үйлдвэрийн талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад авахаар шийдвэрлэв
-Үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх судалгаа, саналыг боловсруулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд болон Боловсролын сайд нарт даалгалаа
-Төслийн явцыг Ерөнхий сайд өөрөө сар бүр, долоо хоног бүр сонсож, тулгарч буй гацааг шуурхай шийдвэрлэж байхаар тогтсон" гэв.
 
Шууд дамжуулалтыг үзэх: