

1951 эхтэй дэлхийн энх тайвны бэлэг тэмдэг, хүмүүнлэг ажлаараа дэлхийд тэргүүлдэг Miss World буюу “Дэлхийн Мисс” олон улсын гоо сайхны тэмцээний 73 дахь удаагийн шалгаруулалт Вьетнам улсын аялал жуулчлал, үзэсгэлэнт далайн боомтоороо алдартай Ха Лонг (Ha Long) хотод 2026 оны 8 дугаар сарын 10-аас 9 сарын 05- ний хооронд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн тэмцээн нь Miss World тэмцээний 75 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болж байна.
Дэлхийн 130 гаруй улсын олон улс орнуудын ухаалаг, хүмүүнлэг, авьяаслаг спортлог, бүсгүйчүүд нэгдэн оролцдог Miss World тэмцээний 73 дахь удаагийн тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн Санхүүгийн зохицуулах хороонд ахлах мэргэжилтэн, Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Баярсайханы Энхтуул оролцож байна.
“Азиан Фючер” /Asian Future/ ХХК нь Miss World буюу Дэлхийн Мисс тэмцээний албан ёсны лиценз эзэмшигч бөгөөд Захирал хатагтай Д.Уянгалянхуа нь Монгол эх орныхоо өв уламжлал, үндэсний хувцас , урлаг соёл, түүх дурсгалыг хацар гоо охидоороо дамжуулан дэлхийд таниулан сурталчлах, хүмүүнлэг үйлсээрээ үлгэрлэх эрхэм зорилготой ажилладаг бөгөөд 2026 онд Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдахын ач холбогдлыг таниулан сурталчлах, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран Хөхний төвийг шинэчлэн засварлах хүмүүнлэгийн ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.
Үзэгч та бүхэн Монгол эх орныхоо миссийг дэмжин “Miss World Mongolia” пэйжтэй хамт байж эх орноо дэмжээрэй.
