М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
5 цагийн дараа
215
Наймдугаар сарын 15-наас эхлэн шатахууныг хязгаарлалтгүй олгоно

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас дараах мэдээллийг өглөө. "24 цагийн хугацаанд ердийн хэрэглээний шатахуунаа түгээсээр байна. Гэвч  үндсэн нөөцөд доголдол үүссэнтэй холбоотойгоор оочир дараалал ихтэй, зарим шатахуун түгээн станцууд шатахуун олгохгүй хэвээр байгаа юм. ОХУ-аас наймдугаар сард авах бүтээгдэхүүний хэмжээгээ нэмэгдүүлсэн. Иймд наймдугаар сарын хувьд автобензин цаашид доголдохгүй. БНХАУ-аас 3000 тонн онгоцны түлш авах хэлэлцээр хийж, 2000 тонн түлш өнөөдөр үйлдвэрээсээ гарсан байна.

Наймдугаар сарын 15-наас эхлэн шатахууныг дугаарын хязгаарлалтгүй, 50 мянган төгрөгийн хязгааргүй олгоно. 

ОХУ-аас 110 мянган тонн автобензин ирж байгаа бөгөөд ирэх даваа гарагаас борлуултанд гаргана. Эрээнцав боомтоор орж ирсэн 13 вагон бүтээгдэхүүнээр зүүн бүсийн хомсдолыг арилгах юм. Үдээс хойш нийслэлд 1200 тонн бүтээгдэхүүн орж ирнэ." гэлээ