Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Орон нутаг
2026.08.14 10:29
673
Алга болсон охины асуудалтай холбоотой нэг иргэнийг цагдан хориод байна

Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.

Өчигдрөөс эхлэн “…охины цогцос олдсон”, “…хөрш айлуудын нэр бүхий 2 иргэнийг хорьсон” гэх мэт эх сурвалж тодорхой бус мэдээллүүд ихээр гарч байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

Одоогийн байдлаар тус асуудалтай холбоотой нэг иргэнийг цагдан хориод байна. 

Тодруулбал, Ховд аймагт 10 настай охин наймдугаар сарын 1-ний 09:00 цаг орчимд тарвас хураах ажилд явна гэж гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 2-ны өдрийн 20:40 цагт ОБЕГ хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын Мэргэжлийн анги, ар гэрийн нийт 77 хүн, 8 автомашин, 3 мотоцикл, 1 дрон, 1 эрэлч нохойтойгоор эрэн хайх ажиллагааг 13 дахь өдрөө зохион байгуулж байна.