

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал КОП17 эхлэхэд гурван хоног үлдлээ. Бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр " Өнөөдрийн байдлаар 197 орны зочид төлөөлөгчид ирээд байна. КОП17-г зохион байгуулах талбайг ногоон болон цэнхэр бүс гэж хуваасан. Ногоон бүс иргэдэд нээлттэй. Ногоон бүсийн бүтээн байгуулалтын ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх долоон байгууламжийг бий болгосон.
Ногоон бүсэд 481 арга хэмжээг зохион байгуулна 42000 хүн оролцохоор бүртгүүлсэн. Эдгээр байгууламжуудад Монгол улсын өв уламжлал болон биет, биет бус өвийг сурталчилсан үзэсгэлэнгүүд дэлгэгдэнэ.
Цэнхэр бүсэд 7000 орчим оролцогч оролцоно. Оролцох хүсэлтэй иргэд урьдчилан бүртгүүлэх, эсвэл иргэний үнэмлэхтэй очиж бүртгүүлэх боломжтой. Харин цэнхэр бүсэд хурал, хэлэлцүүлэг болно.
COP17 аппликенээр ороод арга хэмжээний хөтөлбөр болон илтгэгч нарын мэдээллийг харах боломжтой" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
