

Өнөөдрөөс эхлэн “Тэс”, “Шунхлай” зэрэг шатахуун түгээх станцууд АИ-92 шатахуун үнийг 200 төгрөгөөр нэмж, 3040 боллоо.
Засгийн газраас "Үнийн зөвлөл хуралдаагүй учраас үнэ нэмэх шийдвэр гаргаагүй, ААН-үүд өөрсдөө үнээ нэмсэн байх” гэсэн тайлбарыг өгөв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны зүгээс “ОХУ наймдугаар сарын 1-нээс эхлэн нэг тонн АИ-92 шатахууны үнийг 851$ болгон нэмэгдүүлсэн. Суурь үнэ нь нэмэгдэж байгаа учраас ААН-үүдийн хувьд үнэ нэмэх асуудлыг илэрхийлж эхэлсэн. Одоогоор үнийн зөвлөл хуралдах тов гараагүй байна. Мөн дугаарын хязгаарлалттай олгох болон ₮50000 хязгаарлалттай олгох зохицуулалт 15 ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд 16 буюу ням гарагаас эхлэн хэвийн байдалд шилжинэ” гэсэн мэдээллийг өглөө.
Долоодугаарын сарын байдлаар 13 хувьд хүрээд байгаа инфляц шатахууны үнийн өсөлттэйгөөр улам нэмэгдэх эрсдэлтэй байна.
