М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2026.08.14 16:21
343
АҮЭБЯ: Шатахууны үнийг чөлөөлөхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлыг талаар дараах мэдээллийг өглөө. "ОХУ дотооддоо нөхцөл байдал хүнд байсан ч манайд хямд үнээр шатахуун нийлүүлсээр байсан. ОХУ-тай хийсэн гэрээний дагуу олон улсын зах зээл дээр гурван сарын турш бүтээгдэхүүний үнэ 30 хувиар нэмэгдсэн тул тохиролцсон үнийг эргэн харахад хүрсэн.

Иймд 705 ам доллар байсан бүтээгдэхүүний үнэ 851 ам доллар болж нэмэгдээд байна.

Засгийн газрын зүгээс АИ-92 бензиний үнэ чөлөөтэй байх боломжгүй гэдгийг ААН-үүдтэйгээ хэлэлцэж байна. Зөвхөн гаднаас орж ирсэн үнийн зөрүүг нэмэх хэрэгтэй. Одоогоор Үнийн зөвлөл албан ёсоор хуралдаагүй бөгөөд зарим ААН-үүд алдагдалтай зарж байгаа учраас хангамжаа нэмэгдүүлэхийн тулд үнээ нэмсэн. Хангамжийг сайжруулахын тулд нэмэлт эх үүсвэрийг бий болгож, нөөцийн савны хэмжээг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Өнөөдөр, маргааш татан авалтыг сайжруулж, Даваа гарагаас эхлэн улс даяар шатахууны нөхцөл байдал хэвийн болно.

Монопольт зах зээлийн эсрэг засгийн газар олон арга хэмжээ авч ажиллаж байна. 200 аж ахуйн нэгж шатахууны импортын зөвшөөрөлтэй. Засгийн газрын зүгээс зөвшөөрөл авах хүсэлтүүдийг өдөрт нь шалгаж, хариуг өгдөг. Улсын гурван сарын нөөцийг бүрдүүлэх сав барих шалгаруулалтад аж ахуйн нэгжүүд оролцоорой гэж уриалмаар байна. Өнөөдрийн байдлаар 25 аж ахуйн нэгж төслөө ирүүлсэн" гэлээ. 

Шууд дамжуулалт үзэх: