М.Нансалмаа
Сэтгүүлч
Орон нутаг
9 мин өмнө
353
С.Түвшинбаяр: Иргэдийг төөрөгдүүлж, турхирч байгаа нь харамсалтай байна

Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуулын ажил явуулж буй компанийг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөөд байгаа юм. Энэ талаар  Ашигт малтмал газрын тосны газрын хайгуулын хэлтсийн дарга С.Түвшинбаяр мэдээлэл өглөө.

С.Түвшинбаяр: “Монгол улсын хэмжээнд нийт 11 талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн нэг Монголиан пойсинг энержи компани нь 2024 оны аравдугаар сард засгийн газрын тогтоолоор тусгай зөвшөөрлөө авч, ашигт малтмал газрын тосны газартай гэрээгээ байгуулаад хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Гэрээний найман жилийн хугацаанд 50 сая долларын хөрөнгө оруулалт хийж тохиролцоотой.  Хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулж байхад орон нутгийн иргэд эсэргүүцлээ хийж, цахим орчинд лайв хийж байна.

Газрын тосны хайгуулаа эрчимтэй хийснээр газрын тос боловсруулах түүхий эдээр хангана.

Ард иргэдэд буруу мэдээлэл өгч, турхирч байгаа нь харамсалтай байна. Монгол улсын хэмжээнд 30 сая тонн орчим ашиглалтын баталгаат нөөц бий" гэлээ.