Товч мэдээ
2026.08.17 09:53
419
Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдэгдэл хийнэ

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал

08:00 цагт: "Торгоны замын жингийн цуваа" болон малчдын тунхаглалыг COP17-гийн "Plenary Hall"-д хүргэнэ.

08:30 цагт: НҮБ болон Монгол Улсын төрийн далбаа мандуулах ёслол Цэнхэр бүсийн үүд, COP17 логоны дэргэд болно. 

09:00 цагт: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлын /COP17/ нээлт Улаанбаатар хотноо COP17-гийн "Plenary Hall"-д болно. 

10:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-ын үүдэнд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Монголын богино хэмжээний “Хуурамч төрх” олон ангит уран сайхны киног танилцуулах хэвлэлийн хурал “Үндэсний мэдээллийн төв”-д болно.

11:40 цагт: Volunteer Mongolia байгууллагын сайн дурын залуусын санаачилгаар Багшийн дээдийн нүхэн гарцыг шинэчлэн тохижуулж, соёлын орон зай болгон өөрчилсөн. Тус нүхэн гарцын нээлт болно.

-COP17-гийн хүрээнд “Газрын доройтлыг багасгах шийдэл: ТХГН-ийн бодлого, менежмент, санхүүжилт” дээд түвшний салбар хуралдаан Байгалиа хамгаалж, ирээдүйдээ өвлүүлье уриан дор Цэнхэр бүсэд болно. 

- 2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ. 

Үзэсгэлэн:

-МУЭ-ийн гишүүн зураач, Ногоон морь нийгэмлэгийг үндэслэгч С.Машбатын “Би 50 жил зурлаа” бие даасан үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл МУЭ-ийн “Арт галерей”-д гарна. 

-СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл  “Норпэй арт” галерейд  гарч байна. 

-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна. 

Орон нутагт:

 -Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.