Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Live
6 цагийн дараа
129
Ч.Давааабаяр: 12 хоногийн турш цөлжилт, ус, хүнсний асуудлыг хэлэцэнэ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP-17) өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ. Уг хурлын үеэр оролцогчдыг ногоон болон цэнхэр бүсэд хувааж нэвтрүүлж буй. Ногоон бүсэд нийт 42 мянган хүн оролцохоор бүртгүүлсэн бөгөөд дотоод гадаадын 39 ААН-ын үзэсгэлэн, төсөл хөтөлбөрийг танилцуулах юм. 

Монголын Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоо ногоон бүсэд өөрсдийн бүүтээ заслаа. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны тэргүүн Ч.Даваабаяр мэдээлэл өглөө. 

Тэрээр "Өнөөдөр Монгол улсад 197 улсын 13000 гаруй зочид төлөөлөгчид оролцож буй түүхэн арга хэмжээ нээлтээ хийж байна. Нийт тоогоороо 70 мянга орчим хүн оролцохоор бүртгүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын бага хурлыг Монгол улсад хийхийг 2022 онд дэмжсэн. КОП17 12 хоногийн турш үргэлжилж, ус, хүнс, цөлжилтийн асуудлыг хэлэлцэнэ. Өнөөдрөөс хойш хоёр жилийн хугацаанд манай улс даргалдагчаар ажиллах юм. Өнөөдөр бол зөвхөн эхлэл тавигдаж байна. 

Монголын Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоо бүрэн бүрэлдэхүүнээрээ, өөрсдийн бүүтээ заслаа. ЖДҮ холбоо 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 60 мянган ААН-ын төлөөлөл, 100 гаруй мянган гишүүд дэмжигчидтэй үндэсний хэмжээний томоохон холбоо юм. Малчдаас гарч ирж буй бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож худалдаалдаг баялаг бүтээгчид нэгдэж байна" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: