

"Интермед эмнэлэгт тэсрэх бөмбөг байршуулсан байна" гэх мэдээллийн дагуу тус эмнэлэгт цагдаагийн хамгаалалт авч хөл хорио тогтоогоод байна. Энэ талаар Интермед эмнэлгийн гүйцэтгэх захирал Я.Нямтогтохоос тодрууллаа.
Тэрээр " Үйлчлүүлэгчтэй харилцах албанаас ирсэн мэдээллийн дагуу эмнэлгийн үйл ажиллагаанд эрсдэл учирч болзошгүй гэж үзэн шуурхай арга хэмжээ авч, хуулийн байгууллагад мэдээлэл өгсөн. Аюулгүй байдлыг хангах үүднээс үйлчлүүлэгчид болон ажилчдыг аюулгүй талбайд гаргаж, эмнэлгийг чөлөөлсөн. Тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүй гэх мэдээлэл дотоод шугамаар ирсэн. Гэхдээ хүнд өвчтэй хүмүүс эмнэлэгт байгаа учраас үзлэг, эмчилгээг хийж байна. Тодорхой хариу гарах хүртэл иргэд, үйлчлүүлэгчдийг тайван байхыг хүсэж байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
