Нийгэм
3 цагийн дараа
236
ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаанд Facebook, групп чат ашиглахыг хязгаарлана

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, БОЛОВСРОЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛААР 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ЕБС- ийн сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, Facebook болон цахим групп чат ашиглахыг хязгаарлахаар боллоо.

Уг тушаалд багш удирдах ажилтнууд сургалтын үйл ажиллагаатай мэдээлэл солилцох, даалгавар өгөх, хүлээн авах, мэдээлэх зэрэг үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ ашиглахгүй байхаар тусгасан байна.

Сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцоход албан ёсны платформ ашиглахыг заажээ. Түүнчлэн суралцагчийн дүн, үнэлгээ болон хувийн бусад мэдээллийг олон нийтийн сүлжээ болон цаасан хэлбэрээр ил байршуулалгүй, мэдээллийн нууцлалыг хамгаалах үүргийг тусгасан байна. Уг тушаал 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэнэ.   Д.Тэнгис