Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
74
Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгчөөр доктор Б.Батцэцэг ажиллана

Монголын залуу багш нарын холбоо нь 2015 онд Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар байгуулагдсан бөгөөд өдгөө улсын хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлсэн багш нарын томоохон төрийн бус байгууллагын нэг болжээ.

Тус холбоо нь 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 суманд салбар холбоодтой, 23 мянга орчим гишүүн, дэмжигчийг эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаа явуулж байна.

Холбоо нь залуу багш нарын мэргэжлийн хөгжил, ур чадвар, манлайллыг дэмжих, тэдний оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, боловсролын салбарын хөгжилд залуу багш нарын дуу хоолой, санал санаачилгыг хүргэх чиглэлээр ажилладаг гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Шинээр сонгогдсон ерөнхийлөгч доктор Б.Батцэцэг холбооны үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, залуу багш нарын хөгжлийг дэмжих, орон нутгийн салбар холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, багш нарын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд ажиллах юм.