Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
1 цагийн дараа
574
Зам тээврийн ослын улмаас 16-18 насны 3 иргэн амиа алджээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдрийн 11:30 цагийн орчимд Архангай аймгийн Хашаат сумын нутагт "Уулын жалга руу машин унаж 3 хүн нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Шалгалтаар зам тээврийн ослын улмаас Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жалга руу унаж, 16-18 насны 3 иргэн нас барсан бөгөөд ослын шалтгаан нөхцлийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна.