Нээлтийн үйл ажиллагааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир нээж, үг хэлэв.
Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд олон нийтэд нээлттэй юм. Тус бүсэд COP17-ын оролцогчид, мэргэжилтнүүдээс гадна төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагууд оролцож, цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаарх шийдэл, инновац, сайн туршлага, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрөө танилцуулна.
Мөн Ногоон бүсийн үйл ажиллагаа нь цөлжилттэй тэмцэх асуудлын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээлэл, туршлага хуваалцах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна. Ногоон бүс наймдугаар сарын 28-ныг хүртэл олон нийтэд нээлттэй байна.