Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Спорт
5 цагийн дараа
160
Дартсын Ази номхон далайн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдана

Дэлхийн Дартсын холбооноос 2 жилд 1 удаа зохион байгуулагддаг уг тэмцээн нь түүхэндээ анх удаа манай улсад зохион байгуулагдахаар боллоо. Энэ тэмцээн нь 2026 оны 10 сарын 7 ноос 10-ны хооронд Triple Event Hall-д ганцаарчилсан, хосын, багийн, эрэгтэй, эмэгтэй, өсвөрийн гэсэн төрлүүдэд зохион байгуулагдана. Тайвань улсад болсон “Asia-Pacific Cup 2024” тэмцээнд Монгол Улсын шигшээ баг нь нийлбэр дүнгээр аваргын цом авч байжээ.

21 дэх удаагийн Ази номхон далайн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Эрэгтэй: Алтантүлхүүр Мягмарсүрэн Алтангэрэл Гонгор Баярсайхан Бямбасугар Ганзориг Лхагвасүрэн

Эмэгтэй: Амгалан Цогбаяр, Хулан Баянмөнх, Цолмон Амра,а Энэржин Батболд

Өсвөр: Тэргэл Хүрэлхүү, Тэлмэн Майдар, Өнөрчимэг Цэрэнханд, Энхцэцэг Пүрэвдорж

Ахлах дасгалжуулагч: Энхболд Сүрэнжав

Өсвөрийн багийн дасгалжуулагчаар: Биндэрьяа Батбилэг нар оролцох юм.

Д.Тэнгис