М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
1 цагийн дараа
260
ЕБС, цэцэрлэгүүд есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээллэнэ

КОП-17 хуралтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэзээ эхлэх талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

Тэрээр “КОП-17 хуралтай холбоотойгоор Боловсролын яамнаас хичээл сургуулийн үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой зохицуулалтыг хийсэн.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээллэнэ. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, их дээд сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сарын 14-ний Даваа гарагаас танхимаар эхэлнэ.

Есдүгээр сарын 14 хүртэлх удиртгал хичээлүүдийг цахимаар зохион байгуулах шийдвэрийг гаргасан.

КОП-17 нь Монгол улсыг дэлхийд сурталчлах томоохон арга хэмжээ учраас хүндэтгэлтэй хандаж, үйл ажиллагаагаа зохицуулахыг сургуулиудын удирдлагуудаас хүссэн" гэв.

Шууд үзэх: