М.Нансалмаа
Сэтгүүлч
Гэмт хэрэг
2 цагийн дараа
620
ЦЕГ: Шонхор барьж буй гадаад иргэд засгийн газрын зөвшөөрөлтэй

Цагдаагийн ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

"Төв аймгийн цагдаагийн газраас гадаад улсын иргэний отогт хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд хэрэг нээж, мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулж байна. Иргэнээс хууль бусаар отог байгуулж, шонхор барьсан гэх мэдээлэл ирсэн. Мөн гадаадын иргэдээс үйл ажиллагаанд нөлөөлж, дураар аашилсан гэх гомдол ирсэн. Аль алиныг нь хүлээн авч шалгаж байна.

Засгийн газраас 350 шонхор шувуу барих зөвшөөрлийг дөрвөн улсын 24 иргэнд олгосны нэг нь энэ иргэн мөн. 

Газрын тос эрэн хайх эрх олгосны дагуу “Монголиан файсон энержи” компани Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна. Нэр бүхий иргэд компаний түр байршуулсан тоног төхөөрөмж, ажилчдын байр луу нутгийн иргэдийг уриалан хууль бусаар нэвтэрч, зөвшөөрөлгүй дүрс бичлэг хийж, хэрүүл маргаан үүсгэсэнд цагдаагийн ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Нэр бүхий иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.

Гурван иргэнийг 48 цагийн хугацаатайгаар баривчилж, нэг иргэнийг 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорьсон” гэлээ.

Шууд үзэх: